“Эрх зүй ба Эдийн засгийн ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

2016 оны 1 сарын 28

“Монголын эрх зүй-Эдийн засгийн ухааны холбоо” төрийн бус байгууллага болон МУИС-ын Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж байгаа  “Эрх зүй ба Эдийн засгийн ухаан” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ”2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагт МУИС-ийн Хууль зүйн сургуульд болох юм байна.

Уг хуралд дотоодын эрдэмтэн судлаачдаас гадна өнгөрсөн оны 8 дугаар сард Монголбанкинд эдийн засгийн хөгжил, зах зээлийн чанарын талаар онолын лекц уншиж байсан Япон Улсын Токиогийн их сургуулийн профессор Шозо Ота, Киотогийн их сургуулийн профессор Яно Макото, Обирины их сургуулийн профессор нар оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна