Шилдэг нийгмийн даатгал төлөгчид шилдэг ажил олгогчид байдаг

2016 оны 1 сарын 28

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг “Шилдэг нийгмийн даатгал төлөгч байгууллага”-аар жил бүр тодруулдаг.

Нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээ, НДШ-ийг тогтмол, тогтвортой төлсөн зэрэг үзүүлэлтээр тодруулдаг энэхүү шалгаруулалтын хамгийн сүүлийн буюу 2014 оны жагсаалтын тэргүүн эгнээнд “Бороо гоулд”, “Трансвест Монголиа”, “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи Ресурс” зэрэг компани бичигджээ. Эдгээр байгууллага нь нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 сая төгрөгт хүргэж, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан, шимтгэлийг хуульд заасан хугацаанд нь ногдуулан төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг цаг хугацаанд нь гарган, хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирснийг онцолж ийнхүү шалгаруулсан байна.

Дээрх нэр бүхий ажил олгогчдын жагсаалтыг хамгийн олон ажиллагсадтай компаниудтай харьцуулахад уул уурхай, дэд бүтэц, худалдаа үйлчилгээний салбар болон үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг нь харагдаж байна.

Эдийн засаг хүндэрсэн хямралын өнөө үед хамгийн олон хүнийг шууд болон дам ажлын байраар хангадаг, иргэдийг тогтмол орлоготой байлгадаг хувийн хэвшлийн компаниудыг  төрийн бодлогоор тууштай дэмжиж ажлын байрыг тогтвортой хадгалах нь нэн чухал болоод байна.

Г.ЧИМЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна