Brent нефтийн үнэ 33 доллараас дээш гарчээ

2016 оны 1 сарын 28

Фото: Spencer Platt / Getty Images

Лондоны ICE бирж дээр Хойд  тэнгисийн Brent нефтийн баррелийн үнэ дөрвөн хувиар нэмэгдэн 33,11 доллар хүртэл  өслөө. Мягмар гаригийн арилжаагаар Brent-ийн баррель 33 долларт дөхөж, Техасын WTI маркийн баррель  31,87 доллар болжээ.

Оросын Төв банкны  тогтоосон еврогийн албан ёсны ханш нэгдүгээр сарын 28-нд 85,85 рубль байсан бөгөөд рубльтэй харьцаж евроны харьцаа 3,04 рублиэр буурчээ. Доллар ч мөн адил 2,85 рублиэр хямдарч  78,99 рубль болсон байна.

«ВТБ Капитал» банкны шинжээч Нил МакКиннон энэ удаагийн нефтийн үнийн өсөлтийг “үхсэн муурын үсрэлт” гэж нэрлэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна