Хоккейн лигийн хагас шигшээ тоглолтууд эхэлнэ

2016 оны 1 сарын 28

Монголын хоккейн холбооноос Үндэсний лигийн тоглолтыг 2015 оны 12 дугаар сард эхлүүлсэн. Лигийн тоглолтод “Хангарьд”, "Багануур", "Дархан", “Капитал”, “Шарын гол”, “Отгон-Од” гэсэн зургаан баг оролцсоноос нь медалийн төлөө өрсөлдөх багууд тодорч өнөөдрөөс шийдвэрлэх тоглолтыг хийх гэж байна.

Үндэсний лигийн хагас шигшээд Орхон аймгийн “Хангарьд”, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Багануур”, Хас банкны “Хасын хүлгүүд” болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Шарын гол” багууд үлджээ. Түрүүлж хоёр хожсон баг нь алтан медалийн төлөө тоглох эрхийг авах бөгөөд тоглолт 3, 4-р хороололд байрлах "Билэгтхүү" мөсөн талбайд болно.

Хагас шигшээ:

  • 10.00:  "Шарын гол" - "Хангарьд"
  • 13.00: "Хасын хүлгүүд" - Багануур багууд оноолт таарсан.

Лигийн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд энэ сарын 31-ний өдрийг хүртэл "Билэгтхүү" мөсөн талбайд болно.

Дашрамд дуулгахад, Монголын хоккейн холбооноос өсвөрийн УАШТ-ийг Дархан-Уул аймгийн Шарын голд зохион байгуулжээ. Тус тэмцээнд зургаан багийн 120 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөн байна.

НЭМЭЛТ: 13.25

  • "Шарын гол" - "Хангарьд" 2:12

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна