Обамагийн үед өрхийн өр 70000 доллараар нэмэгдэв

2016 оны 1 сарын 28

Фото: Steve Dipaola / Reuters

 

Барак Обамаг засаг барьсан долоон жилийн дотор АНУ-ын өр 8,3 их наядаар нэмэгдэн нийтдээ 18,9 их наяд доллар болжээ. Гэрийн аж ахуй бүрт хуваавал америкийн нэг гэр бүлийн өрийн дарамт нь 70000 доллараар нэмэгджээ гэж CNS News агентлаг дамжууллаа.

 

Бага Жорж Буш засаг барьсан хугацаанд  энэ үзүүлэлт нь 4,9 их наядаар буюу нэг гэр бүлд ноогдох өрийн хэмжээ 44 мянган доллараар нэмэгдсэн байжээ.

 

Сүүлийн 15 жилийн дотор АНУ-ын  үндэсний өр 13,2 их наяд доллараар нэмэгдсэн байна. Тэр нь гэр бүл бүрт 112 мянган долларын өр ноогдлоо гэсэн үг  юм.

 

Өнгөрсөн долдугаар сард бүгд найрамдагч, сенетор асан Рон Пол АНУ-ын хэт  их өрийн асуудлыг шийдэхийг уриалсан байв. Түүнийг эс шийдвээс  улс орон нь Грекийн хямралын замаар орно гэж тэр хэлж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна