Японы эзэн хаан Хакуход баяр хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан Хакуход баяр хүргэжээ

Нагоя башёд гайхалтай барилдаан гаргаж, рекорд тогтоон түрүүлсэн их аварга Хакуход баяр хүргэсэн захидлыг Японы эзэн хаан Акихито мягмар гаригт Японы сумогийн холбоонд илгээжээ. Их аварга Хакухо М.Даваажаргалд хаягласан эзэн хааны захидлыг Японы сумогийн холбооны үйл ажиллагаа хариуцсан захирал Хироёши Мураямад хүргэсэн байна.
Анх 1958 онд жилд зургаан башёг зохион байгуулах системд шилжсэнээс хойш гурван башё дараалан 15 даваатай буюу зуун хувийн амжилтаар түрүүлсэн анхны сумоч нь их аварга Хакухо болсон билээ. Тэрбээр мөн дараалан давсан давааныхаа тоог 47 болгож, сумогийн бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдэх амжилтын эзэн болсон юм.
Эзэн хааны захидлыг хүлээн авсны дараа Хакухо ёкозуна хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгэгдлээ хуваалцсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж