Nike кино ертөнцөд хүчээ үзэж байна

2016 оны 1 сарын 28

Nike өөрийн боломжоо ашиглан  өргөжүүлэхийг хичээдэг. Спортын энэ аварга компани одоо киноны салбарт хүчээ үзэж эхэлжээ. Хоёрдугаар сарын 1-нд “Марго Лилийн эсрэг” гэсэн олон ангит киноных нь сурталчилгаа явж эхэлнэ.  Энэ олон ангит инээдмийн кино нь  эмэгтэйчүүдийн спортын хөдөлгөөний үргэлжлэл боллоо. “Nike+ Training Club  дасгал, гүйлтийн давалгаагаар би улам сайн болсон” киноны зохиолд нь  алдартай фитнес-блогчин  түүний дүү эмэгтэй хоёр дасгал  сургуулилалтад дургүй байснаа бооцоо  тавьж, өрсөлдөж буй тухай гардаг.

Инээдмийн киноны найман ангид киноны нэг баатар эмэгтэй  найз нөхөд олохыг хичээж, нөгөө нь булчин шөхмөсөө чангалахаар оролдоно. Энэ бүгд нь зугаатай, инээдэмтэй байдлаар өрнөнө. 

Олон ангит киног Альфонсо Гомес-Рехон найруулжээ. Киноны найман трейлер нь Nike-ийн сайтаар найман долоо хоногийн турш гарч киног сурталчлах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна