Шигшээд өрсөлдөх шатарчид маргааш тодорно

2016 оны 1 сарын 28

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд МУБИС дээр явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин оролцож бөгөөд шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид маргааш тодорно.

Эрэгтэй шатарчид 11, эмэгтэйчүүд 9 өрөг тоглоно. Эрэгтэйчүүдийг 9 өргийн дараах байдлаар ОУМ Г.Мөнхгал, С.Ган-Од нар 7.0 оноотой тэргүүлж эхэллээ. Тэгвэл эмэгтэйчүүдийг ОУМ У.Лхамсүрэн 6,5, спортын мастер Ү.Үүрийнтуяа 6.0 оноогоор тэргүүлж байна.

 

Хуваарь:

Пүрэв (01.28)

  • 09:00-13:00 Эрэгтэй 9-р өрөг
  • 15:00-19:00 Эрэгтэй 10-р өрөг, эмэгтэй 8-р өрөг

Баасан (01.29)

  • 12:00-16:00 Эрэгтэй 11-р өрөг, Эмэгтэй 9-р өрөг
  • 16:00-16:30 Хаалт

УАШТ-ий хагас шигшээгээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шатарчин шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Шигшээ тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Тэмцээний дүн: http://chess-results.com

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна