Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1 цаг гаруйгаар хоцорч эхэллээ. Хуралдаан эхлэнгүүт өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хойшлуулж өгөх хүсэлт гаргав. Мөн ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга тогтоодоггүй юм” гэдгийг тодотголоо.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлыг хойшлуулахгүй. Хууль зүйн байнгын хороо хуулийн дагуу хуралдсан” гэсэн тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Тамгын газрын дарга Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зөрчсөн гэсэн болохоор энэ асуудлыг би одоо шүүх рүү бариад явахаас аргагүй боллоо” гэсэн юм.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна