Хятад нэг их наяд орчим доллар алджээ

2016 оны 1 сарын 28

Фото: Jianan Yu / Reuters

Хятадын тэргүүн үйлдвэрүүдийн ашгийн нийлбэр нь 2015 онд 6,4 их наяд юаниар буюу 973 тэрбум доллараар  унасан байна. Энэ тухай Хятадын статистикийн мэдээнд  өгүүлжээ.

Уналтын гол шалтгаан нь аж  үйлдвэрийн барааны эрэлт суларсан нь болж байна.  Энэ нь компаниудыг үйлдвэрлэлээ   хасаж, үнийг буулгахад хүргэж байна. Статистикт өгүүлснээр, Хятадын аж үйлдвэрийн 29 салбар жилийн орлогоо нэмэгдүүлсэн бол 12 салбар нь уналттай байв. Нүүрс, нефтийн болон металлургийн салбарт мэдэгдэхүйц уналт бүртгэгдсэн бол харин ХАА, цахим төхөөрөмж, нэхмэлийн ба нефтийн бүтээгдэхүүний боловсруулалтын салбарууд өсчээ.

Нэгдүгээр сарын 25-нд Bloomberg мэдээлэхдээ, 2015 онд Хятадаас нэг их наяд доллар гадагш урсан гарсан гэв. Юанийн ханшны, Хятадын хөрөнгийн зах зээлийн индексүүдийн уналт  зэргийн улмаас хөрөнгө оруулагчид мөнгөө татаж эхэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна