Санкт-Петербургт гайхан томуугаар 22 хүн нас баржээ

2016 оны 1 сарын 28

 

Гахайн томуу өвчний улмаас ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербург хотноо 22 хүн нас баржээ. Амьсгалын замын хурц халдварт өвчний тархалт их байгаа энэ үед Санкт-Петербургийн сургуулиудыг хоёрдугаар сарын 1-нээс хааж, сурагчдыг хоёр долоо хоног амраахаар болжээ. Түүнчлэн амьсгалын замын өвчлөлөөс сэрэмжлэн оршин суугчид амны хаалт, ханиадны эсрэг эм бэлдмэл зэргийг ихээр худалдаж авч буйгаас эмийн сангуудад эдгээр барааны нөөц шавхагдсан байна.

 

Энэ өвөл амьсгалын замын хурц халдварт өвчин тэр дундаа гахайн томууны ОХУ-д 80 хүн нас барсан байна. ОХУ-ын эмнэлгүүдэд өдөрт 12 мянга орчим хүн амьсгалын замын өвчнөөр хандаж буйн 80 орчим хувийг гахайн томуу буюу “H1N1” вирусийн өвчлөл эзэлж байгаа аж. ОХУ-ын 47 бүс нутагт вирусийн гаралтай амьсгалын замын өвчний дэгдэлт хэвийн хэмжээнээс давсан боловч эрүүл мэндийн яам нөхцөл байдлыг бүрэн хяналтад байна гэж мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна