АСЕМ-ын чуулганы үеэр 1400 тогтмол болон түр ажлын байр бий болно

2016 оны 1 сарын 28

АСЕМ-ын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монголд бизнесийн аялал жуучлал хөгжих суурь тавигдана. Монголчууд ирэх зургадугаар сард АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээж байгаа. Энэ уулзалтыг зохион байгуулснаар олон улсад байр сууриа баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд олон гарц нээгдэх учраас АСЕМ-ын чуулганыг боломж гэж харж байгаа. Тиймээс бэлтгэл ажлын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж байна.

 

Аливаа ажил хэргийн уулзалт, түншдээ зориулсан чуулган, үзэсгэлэнг зохион явуулахад томоохон түлхэц бол АСЕМ юм. Дэлхийн хэмжээний томоохон чуулганыг зохион байгуулахад тухайн улсын агаарын тээврийн компаниуд, зочид буудал, аялал жуучлал, худалдааны газрууд гэх мэт олон салбарт үр өгөөжөө өгөх юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх сайн мэдээ байна. Зочид буудлуудад 11 төрлийн 800 гаруй, 600 гаруй хөтөлч ажлын байртай болох сайн мэдээ байна.

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Монгол улсад үйлчилгээний салбарт тодорхой хэмжээний ажлын байр бий болгох үйлчилгээний чанарыг сайжруулах, хөтөч, үйлчлэг гэх мэт чиглэлийн мэргэжилээр залуусыг бэлтгэх тогтмол болон түр ажлын байраар хангах боломж бий болж байна. АСЕМ-ын чуулганыг Монгол улсад зохион байгуулснаар нэр хүнд өсч, нүүр царайг дахлах залуусыг бэлдэж байгаад ач холбогдол байна.

 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...