“Шангрилла”-д гал гарчээ

2016 оны 1 сарын 28

“Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудалд утаа гараад байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын шуурхай алба 11.50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин гарсан байна. Тус зочид буудлын зүүн талын барилгын дээвэр шатаж байна. Галыг унтраахаар аврагчид ажиллаж байна.

Өмнө нь 2014 оны есдүгээр сарын 31-нд тус барилгыг барьж байх үед нь долдугаар давхарт гал гарч, багагүй хохирол учирсан юм.

Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна