Сиднейд бизнес хийх боломж

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Сиднейд бизнес хийх боломж

Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) Австралийн Саки Партнерс буюу Австрали улсын Сидней хот дахь Монгол Улсын өргөмжит консул Найжл Финч-ийн дэмжлэгтэйгээр 2016 оны 3 сарын 17-21-ний хооронд Сидней хотод бизнес хөтөлбөр зохион байгуулна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчид "Фрэнчайсинг болон бизнесийн боломжууд" үзэсгэлэн яармагт оролцох бөгөөд зөвхөн Монголын бизнес эрхлэгчдэд чиглэсэн фрэнчайсингийн сургалт, Австралийн компаниудад зочлох зэрэг арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Бүртгэл 2016 оны 2 сарын 15-ны өдөр дуусах бөгөөд сонирхсон бизнес эрхлэгчид contact@mongolianbusinessdatabase.com и мэйл, 77106611, 99066062 дугаарын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу бүртгүүлнэ үү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж