АНУ Афганистан дахь цэргийн командлагчаа солино

2016 оны 1 сарын 28

Фото: AFP 2016

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь цэргийнхээ командлагчийг солихоор шийдсэн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Питер Кук лхагва гаригт мэдэгджээ.

 

Тэрээр энэ тушаалд Туркт НАТО-гийн цэргийн нэгдсэн командлалыг толгойлж байгаа дэслэгч генерал Жон Николсоныг томилох гэнэ. Сенатаар түүний томилгоог баталгаажуулах ёстой.

 

Николсон нь 2014 оны зунаас Афганистанд командлагч байгаа генерал Жон Кэмпбеллээс уг тушаалыг авах юм. Сүүлийн саруудад тус орны байдал хурцдан “Талибан” хөдөлгөөн шинэ шинэ нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод байгаа. Тэр нь Америкийн цэргийг тус орноос аажмаар гаргах ажиллагааг саатуулж магадгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна