Хунгар цэвэрлэх гээд машин эвдэлжээ

2016 оны 1 сарын 28

Москва хотын зүүн өмнөд дүүрэгт хотын аж ахуйн ажилчид зогсоолд байсан машиныг цасаар хучиж тавьсныг мэдэлгүй хунгар гэж эндүүрэн трактороор дайран няц даржээ.

Энэ хэрэг 27-ны өдөр гарсан ба Братиславын гудамжны замын захад зогсож байсан “Ока” машиныг цасан хунгар гээд цас цэвэрлэгч трактор мөргөн замтай тэгшилсэн байна. Гэрч нарын яриагаар тракторын жолооч эхлээд замын цасыг цэвэрлэн машиныг цасаар булснаа мартсан байжээ.

Устгагдсан машины эзэн цагдаад дуудлага өгсөн байна. Одоо хууль хяналтынхан хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна