“Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг болно

2016 оны 1 сарын 28

“Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд маргааш буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ны 09.00-12.15 цагт болно. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, (LL.D), Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцох юм байна. Хэлэлцүүлгийн зорилго нь шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид ёс зүйн дүрэм, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэжээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна