“Дэлхийн оны шилдэг”-т өрсөлдөх машинууд тодров

2016 оны 1 сарын 28

World Car of the Year (WCotY) уралдааныг зохион байгуулагч нар 2016 оны Дэлхий автомобиль цолны төлөө өрсөлдөх 10 машины жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад Герман, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Япон, Их Британийн машинууд өрсөлдөх бөгөөд ялагчийг ирэх гуравдугаар сарын 24-нд Нью-Йоркийн олон улсын авто шоу дээр зарлах юм.

Энэ жилийн дэлхийн машин цолны төлөө Audi A4, BMW X1, Hyundai Tucson, Jaguar XE, Land Rover Discovery Sport, Mazda CX-3, Mazda MX-5, Mercedes GLC, Skoda Superb, Toyota Prius загварууд өрсөлдөх гэнэ.

Энэ үндсэн номинациас гадна шилдэг дээд зэрэглэлийн машиныг шалгаруулах бөгөөд түүний төлөө Audi Q7, BMW 7 Series, Jaguar XF, Mercedes GLE Coupe, Volvo XC90 машинуудыг өрсөлдүүлэхээр болжээ. Audi R8, Chevrolet Camaro, Honda Civic Type R, Mercedes-AMG C63 Coupe, Range Rover Sport SVR загварууд шидэг спортын машин өргөмжлөлийн төлөө тэмцэлдэх гэнэ. Хамгийн “ногоон” гэсэн эко машинаар BMW 330e, Chevrolet Volt, Toyota Prius, Toyota Mirai, Volkswagen Passat GTE загваруудаас тодорно. Шилдэг дизайнтай машины төлөө Cadillac CT6, Mazda CX-3,Mazda MX-5, Jaguar XE, and Land Rover Discovery Sport загварууд өрсөлдөх гэнэ.

Өнгөрсөн онд энэ уралдааны гол номинацид Mercedes-Benz C-Class ялсан бөгөөд герман седан нь BMW 2-Series Active Tourer, Volkswagen Passat B8, Nissan Qashqai, Mazda2 машинуудыг ардаа орхисон байлаа. Lexus RC-F, Audi TT и S3, Bentley Continental, BMW M3/M4 машинууд дундаас Mercedes-AMG GT загвар “Шилдэг спорт машинаар” шалгарсан юм. Оны шилдэг дизайн цолыг кроссовер Citroen C4 Cactus авсан юм.

2015 оны шилдэг “ногоон” машин нь BMW i8 байлаа. Дээд ангиллын номинацид нь бас нэг Mercedes - S-Class Coupe загвар ялжээ.

“Дэлхийн оны шилдэг машин” цолыг анх удаагаа 2005 онд шалгаруулжээ. Анхны ялагч нь Audi A6 байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна