“Барса” хагас шигшээд үлдэж, “Атлетико” мултарлаа

2016 оны 1 сарын 28

Испанийн Эзэн хааны цомын ¼ шигшээн хариу тоглолтын хүрээнд хоёр том тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Цомыг хамгаалагч “Барселона” клуб талбайдаа “Атлетик” клубыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авснаар хагас шигшээд үлдлээ. Өмнө тоглолтод “Барса” өрсөлдөгчөө талбайд нь 2:1-ээр хожсон. Ингэснээр нийлбэр дүнээг 5:3-аар хожсон юм.

Энэ удаагийн тоглолтын 12 дахь минутад зочин багаас Иньяки Уильямс тооны харьцааг нээсэн. Гэвч 53 дахь минутад Суарес хариуг нь барьж, 81 дэх минутад Пике нэмэг нэмсэн бол 90 дэх минутад Неймар гүйцээжээ.

Нөгөө талд “Атлетико Мадрид” талбайдаа “Сельта”-г талбайдаа хүлээж авч, 2:3-аар хожигдсоноор лигийн цомоос мултарлаа. Өмнөх тоглолтод хоёр баг хуурай тэнцсэн. Тэгвэл хариу тоглолтод “Сельта” гайхалтай байлаа. Талбайн эзэн багаас 29 дэх минутад Гризманн, 81 дэх минутад Корреа нар гоолдсон. Тэгвэл зочин багаас 22, 64 дэх минутад Эрнандес, 56 дахь минутад Гвидетти гоол оруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ww.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна