Супер лигийн эмэгтэй тоглолт үргэлжлэн явагдлаа

2016 оны 1 сарын 28

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн лхагва гаригт/01.27/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн эмэгтэй тоглолт үргэлжлэн явагдлаа. Лигийн хоёр дахь тоглолтоо хийж байгаа багууд болох "Ховд Мон-Алтиус" болон, "Монгени Хөх толботон" багуудын тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй болсон ч 4-р үеийг Ховд Мон-Алтиусын тоглогчид сайн хийснээр хожил байгуулж чадсан юм. "Монгени Хөх Толботон" лигийн эхний тоглолтондоо 30 онооны зөрүүтэй хожигдож байсан ч энэ удаад маш сайн тоглолтыг үзүүлж, дараа дараагийн тоглолтууддаа бэлэн гэдгээ харууллаа. Цэлмэг 8 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Энхзаяа, Дуламсүрэн нар 8 оноо авсан ч бусад тоглогч хангалтгүй байлаа. Харин "Ховд Мон-Алтиус" багаас Баянжаргал 15 оноо 8 самбараас бөмбөг авалт, Майжаргал 10 оноо, 8 самбар бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт, Дөлгөөн 10 оноо авалт гүйцэтгэснээр баг нь ялалт байгуулсан юм. Эхний тоглолтондоо хожигдоод байсан "Ховд Мон-Алтиус" өчигдөр багаараа жигд байсанаар хожил байгуулсан бол "Монгени Хөх Толботон" өмнөх тоглолтоосоо огт өөр тоглолтыг үзүүлсэн нь сайшаалтай.

 

АЛЬЯАНС-ТЕХ ХАРЦАГА 92-88 АРХАНГАЙ ЛИДЕР

Улирлын эхэнд таарч тоглохдоо ширүүн өрсөлдөөн гаргаж эцсийн мөчид тоглолтоо шийдэж байсан Харцагууд болон Лидер багуудын тоглолт өнөөдрийн сонирхол татаж байсан хэсэг байлаа. Альяанс-тех Харцага багын довтолгооны гол цөм болоод байсан Steve Plerger нутаг буцсан нь тэдэнд байгаа тоогүй мэдээ байсан ч тэд дутуугаа нөхөн маш сайн тоглолтыг үзүүлж баг нь хожсон юм. Онцлох тоглогч нь бэртлээсээ иргэн ирээд удаагүй байгаа Ц.Азбаяр байсан бөгөөд тэрээр гараанд гарч 14 оноо, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол, Carl Blair гайхалтай байж 33 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн мөн Г.Баттөр 14 оноо авж багийн бусад залуус тун жигд тоглолтыг үзүүлсэнээр ялалт байгуулж чадсан юм. Харин Архангай Лидерүүдийн хувьд Э.Дөлгөөн 23 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Chu Madaubum 20 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Цэлмэг 15 оноо, Jonathan Blake 11 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн ч сэлгээ хангалтгүй байсан юм. Сэлгээний тоглогчид ердөө 19 оноогоор багтаа тусалсан мөн, багийн гол тоглогчидийн нэг Б.Батзолбоогийн муу тоглолт нөлөөлж байлаа. Тэрээр ердөө 17 минутыг талбайд өнгрүүлж 3-хан оноо авсан юм. Улмаар баг нь хожигдож хүснэгтийн 6-р байранд бичэгдэж эхэллээ.

Мон-Алтиус Дундговь Смарт 108-105 Сентоза Ирвэсүүд

Энэ өдрийн хамгийн сүүлийн тулаан Ирвэсүүд, Смарт багууд спортын төв ордоныг доргиолоо. Мон-Алтиус Дундговь Смарт тоглолтын эхлэлийг маш сайн эхлүүлж эхний хагас 30 онооны зөрүүтэй хожиж байсан ч 3-р үеэс Ирвэсүүд эргэн ирэлт хийж онооны илүү байдлыг ч авж байсан юм. Б.Дархантөгс эцсийн мөчид гайхалтай тоглолтыг үзүүлж хоёр дараалсан довтолгоогоо амжилттай болгон 3 онооны илүү болж Dylan Brewer шидэлтээ алдаснаар Мон-Алтиус Дундговь Смарт хожил байгуулж хожигдолын цуварлаа зогсоосон бол Сентоза Ирвэсүүд энэ улирлын 3 дахь хожигдлоо амслаа. Санчир гайхалтай байж 44 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Dylan Brewer 25оноо, 8 самбараас бөмбөг авалт, 8 дамжуулалт, Дорж-Арилд 14 оноо авсан ч бусад тоглогч хангалтгүй байлаа.Харин Смартаас Б.Дархантөгс 26 оноо, Andre Brown 25 оноо, 12 самбараас бөмбөг авалт Цэрэнбаатар 15 оноо, 14 самбараас бөмбөг авалт Kashif Watson 20 оноо, 7 ашигтай дамжуулалт Kam Miller 14оноо тус тус гүйцэтгэснээр баг нь хожиход хангалттай байлаа. Тоглолтонд хоэщжигдсон Ирвэсүүд 8-н хожил 3хожигдолтой хүснэгтийг тэргүүлсэн хэвээрээ байгаа бол Смарт хүснэгтий 5-р байранд бичэгдэж байгаа юм.

МҮСБХ

 

Мон Алтиус Смарт - Баянгол Сентоза Ирвэсүүд - 108:105Гайхалтай нэгэн тоглолтын эцэст, Смарт ялалт авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, January 27, 2016

 

 

Архангай Лидер - Альянс Тех Харцага - 88:92

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, January 27, 2016
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна