Мистер Бин эрх шувуухайгаа дэргэдээ авав

2016 оны 1 сарын 28

Мистер Бин нэрээр алдаршсан инээдмийн жүжигчин Роувен Аткинсон Лондоны хойд хэсэг дэх тансаг байшиндаа найз бүсгүйтэйгээ хамт нүүж оржээ. Өдгөө 60 настай Роувен Аткинсон өөрөөсөө насаар бараг хоёр дахин дүү Луиза Фордтой  хоёр жилийн турш болзож байгаа юм. Тэдний харилцаа 2014 онд олны өмнө ил болсон юм. Хосууд 2012 онд танилцсан байв.

Роувен Аткинсон 24 жил ханилсан эхнэр Сунетра Састригаас хэдхэн долоо хоногийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан аж. Роувен Аткинсон 1990 онд Сунетра Састритай гэрлэж хүү , охинтой болсон юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна