Чуулганыг завсарлуулав

2016 оны 1 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Үдээс хойш хуралдаанаар дээрх хуулиар санал хураах болж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд санал асуулгыг цахимаар хийж болохоор мөн санал асуулга нь олон асуулттай байж болохоор зааж өгчээ. Тэрээр гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ “УИХ-ын шийдэж чадахгүй байгаа асуудлыг ард түмнээс асууж шийдэх боломжтой. Ингэхдээ сонгуулийн нэгэн адил нэг сарын өмнөөс асуудлаа ард иргэдэд тайлбарлан таниулах зэрэг тодорхой зарчим барина” гэдгээ онцлов.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурь түлхүү барьсан ч төсөл санаачлагч санал хураалтаар эцэслэх ёстой гэсэн хариу тайлбар хийсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа үргэлжлэх юм. Тус байнгын хороо нь 16.00 цагаас хуралдах товтой байгаа.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна