Э.Бат-Үүл Ерөнхий прокурорт ханджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл Ерөнхий прокурорт ханджээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг өөрийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон асуудлаар шүүхэд хандаад байгаагаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өмнө нь мэдээлж байсан билээ. Гэсэн ч гүтгэлгээ зогсоохгүй, уучлалт гуйхгүй байгаа болохоор хотын дарга Улсын ерөнхий прокурорт хандахаар болсон байна. Энэ тухайгаа “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаад байна” гэж мэдэгдлээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж