Москвад Обамаг доромжилжээ

2016 оны 1 сарын 28

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо орших АНУ-ын элчин сайдын яамны барилгын гадна өчигдөр өглөө /I.27/ “Обама алуурчин” гэсэн бичигтэй метр орчим урттай постер унжуулсан байжээ. Энэхүү постерт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зураг дор цусан улаан өнгөөр “алуурчин” гэж бичсэн байсан аж. Түүнчлэн шөнө нь “Обама, алуурчин, #1” гэх мэт үгсийг элчин сайдын яамны барилга дээр проектороор гэрэлтүүлсэн байна.

 

Энэ хэргийг Америкийг эсэргүүцэгч “Главплакат” гэх урлагийн нийгэмлэгээс хийсэн гэдгээ мэдэгджээ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн Сирин зөрчилд хөндлөнгөөс оролцон агаараас дайралт хийх шийдвэр гаргасных нь төлөө “алуурчин” хэмээн нэрлэсэн гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: OBSERVER

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна