Нийслэлийн шилдэг уралдаанч хүүхдүүд тодорлоо

2016 оны 1 сарын 28

Нийслэлийн Морин cпорт уяачдын холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж,  үйл ажиллагаагаа идэвхжүүлсэний хоёр жилийн ой, "Нийслэлийн уяачийн өдөрлөг" өнгөрсөн даваа гараг буюу 1-р сарын 25-нд Корпорате зочид буудлын  Event hall ресторанд болсон. Энэ үеэр унасан морио түрүүлгэж айрагдуулсан  хурдан морины шилдэг уралдаанч хүүхдүүдийг шагнаж урамшуулла.

Нийслэлийн шилдэг уралдаанч хүүхэд

1. УБ хот, СБД Сант сургуулийн 5 –р ангийн сурагч Батбилэгийн Буяндэлгэр
2. УБ хот, СХД 105-р сургуулийн 6-р ангийн сурагч Батгэрэлийн Нямбаяр
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн 6-р ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Тэмүүжин
4. Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-ийн сурагч Дарьрагчаагийн Өсөхбаяр
 

НМСУХ-ны шилдэг уралдаанч хүүхэд

1. Б.Төгөлдөр – 8 настай
2. УБ хот, ХУД Өлзийт хороо, Цэцээ гүн цогцолбор  сургуулийн 7-р ангийн сурагч Ганчимэгийн Алтантөгс
3. Өвөрхангай аймгийн дунд сургуулийн сурагч Отгоннасангийн Зулбаяр
4. УБ хот, СХД 121 –р сургуулийн 4-р ангийн сурагч Уянгын Ган-Эрдэнэ
5. УБ хот, ХУД Буянт ухаа цогцолбор 7-р сургуулийн 7-р ангийн сурагч Эрдэнэбулганы Одбямба
 

Б.Эрдэнэсүрэн

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна