Сургуулийн эргүүлүүд нэг жилийн хугацаанд 1050 зөрчлийг таслан зогсоожээ

2016 оны 1 сарын 28

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр болж хуралдаанаар 2015 оны гэмт хэргийн нөхцөл байдал болон зам тээврийн ослын нөхцөл байдлын мэдээг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.  

Улаанбаатар хотын Цагаадгийн газрын дарга хурандаа Ч.Болдбаатар 2005 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан болон  өнгөрсөн оны гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулсан.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 2014 онтой харьцуулахад 4,3 хувь өссөн үзүүлэлттэй байгаагаас хулгай болон залилангын хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг хэллээ. Гэмт хэрэг илрүүлэлт 58,3 хувьтай бүх түвшинд өссөн үзүүлэлттэй байгааг тодотгов.

Мөн нийслэл хотын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх хувийг хулгай, залилангын хэрэг эзэлсэн байна. Иймд цагаадгийн байгууллагаас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулжээ.

Түүнчлэн өршөөлийн хуулиар суллагдсан иргэдээс 1906 иргэн Улаанбаатар хотод харъяалагдаж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 45 нь дахин хэрэгт холбогдож шалгагдаж байгаа юм байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулиудын орчимд  эцэг эх эргүүл хийх төслийг 2013 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Сургуулийн орчинд эргүүлээр ажиллаж байгаа эцэг эхчүүд нэг жилийн хугацаанд 1050 зөрчлийг таслан зогсоож сургуулийн орчимд үйлдэгдэг гэмт хэрэг 15,3 хувиар буурсан байна.
Мөн 84 оюутан цагдааг 42 чиглэлд 84 оюутан цагдааг аялал жуучлалын улирлын үеэр ажиллуулжээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Жаргалсайхан нийслэлд гарсан зам тээврийн осол болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр 2015 онд Улаанбаатар хотод 467 101 тээврийн хэрэгслэл бүртгэгдсэн. Энэ  нь сүүлийн 4 жилийн хугацаанд 2,5 дахин өссөн үзүүлэлт гэж мэдээллээ. Мөн зам тээврийн осол өнгөрсөн оныхтой харьцуулахад 14,8 хувиар буурсан ч зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан хүүхдийн тоо 2 дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээллийг өгсөн юм.
2014 онд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алсан бол 2016 онд 16 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Эдгээр хүүхдүүдийн 11 нь явганаар зорчиж явахдаа осолд өртсөн гэсэн судалгааг гаргасан байна.

Иймд цаашид  сургуулийн ойр орчимд стандартад нийцсэн аюулгүйн бүс байгуулах, хүүхдийн автобусны үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийх хэрэгтэй байгааг онцолсон юм.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа санал, дүгнэлтийн дагуу гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна