Өнөөдрийн трэнд жиргээ

2016 оны 1 сарын 28

Их аварга Асашоёрюү Дагвадоржийн өнөөдрийн жиргээ цахим ертөнцөд олны саналыг аваад байна. Тэрээр УИХ-аар АСЕМ-д зориулан унааны зардалд долоон тэрбум төгрөгийг зарцуулах тухай хэлэлцэж байгаатай холбогдуулан, АСЕМ-ийн уулзалтаар Японы зочдод би машин, тэргээрээ үйлчилье. Мөнгөө хэмнэе. С.Баярцогт Хятадын зочдод үйлчлээд явчих. Хуваагаад явчихъя гэсэн санал гаргасан нь сошиал ертөнцийнхнийг шуугиуллаа. Түүнийг дэмжигчид энэ мэтээр төсвийн мөнгийг хэмнэх санал гаргаад байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ч чуулганы хуралдаан дээр өмнөх томоохон хэмжээний хурлуудад машинаа өгч үйлчлүүлж байсныг дурдаад, УИХ-ын гишүүд, сайд нарт хандан унаагаа хурлын үеэр гаргаж өгөхийг уриаллаа.

Л.ХАЛИУ 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна