УИХ-ын чуулган хуралдах гэж байна

2016 оны 1 сарын 28

Хэдхэн минутын өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд олонхын саналаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулган хуралдахаар болоод байна. Гэвч УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нарын гишүүд орж ирээд буй бол АН-ын гишүүдээс сайд нараас бүрдсэн гишүүд голдуу чуулганы хуралдаанд орж ирээд байна.

Чуулганы хуралдаан эхлээгүй байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна