Согтууруулах ундаа худалдаалахад санал авчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа худалдаалахад санал авчээ

Монгол Улсын Их хурлаас 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсны нэг нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно” гэсэн заалт юм.

Иймд хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/555 тоот захирамж гарч, харьяа нутаг дэвсгэрийн иргэдээс санал авч, нэгтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, 2011 онд аймгийн ИТХ-аас батлагдсан “Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих журам”-ыг “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” нэртэйгээр шинэчлэн боловсруулж, иргэдээс тухайн журмын төсөлд санал авч  нэгтгэх ажлыг 2016 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулах юм байна.

Иймд иргэд та бүхэн энэхүү журмын төсөлтэй танилцаж, санал хүсэлтээ ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд ирүүлнэ үү.

Хууль зүйн хэлтэс 70355544 

Хөгжлийн бодлогын хэлтэс 70359673

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж