Шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид өнөөдөр тодорно

2016 оны 1 сарын 29

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж байгаагаас ангилал бүрийн эхний 10-т орсон шатарчид шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.

МУБИС дээр болж УАШТ-ий хагас шигшээ тоглолт өнөөдөр 12.00 цагаас эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн 9 дэх өргийн тоглолтоор эхлэх юм. Тэмцээний хаалтын ажиллагаа 16.00 цагт болно.

Одоогоор эрэгтэйчүүдийг 10 өргийн дараах байдлаар ФМ С.Билгүүн, ОУХМ Г.Мөнхгал, спортын мастер Э.Болдоо, их мастер Б.Хатанбаатар, ФМ С.Ган-Од нар адил 7.5 оноотой тэргүүлж байна. Тэдний араас ФМ Э.Энхнар, ФМ М.Гүнбаяр, спортын мастер Б.Галмандах, ОУМ Н.Баттулга, спортын мастер Г.Амартүвшин, Г.Оргил, Ү.Агьбилэг нарын долоон шатарчин 7,0 оноотой VI-XII байрт жагсаж байгааг харахад залуу шатарчдын бэлтгэл сайн байгааг харуулж байна. Тодруулбал 11 настай Г.Амартүвшин 10, Г.Ган-Эрдэнэ 15, 12 настай Э.Баасансүрэн 13, 17 настай Э.Болдоо 3, 19 настай С.Билгүүн 2, Э.Энхнар 6-р байрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийг ОУМЭ У.Лхамсүрэн 7.0 оноогоор тэргүүлж эхэлсэн бол эрэгтэйчүүдийн ОУМ Т.Батчимэг, спортын мастер Ү.Үүрийнтуяа нар 6.5 оноо, Б.Аминаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар 6.0 оноотой II-VI байрт жагсаж байна. Харин ОУМ Д.Янжиндулам нарын 12 шатарчин 7-18-р байрт бичигдэж байгаа нь тэднээс хэн нь ч шилдэг 10-т үлдэж болохыг өнөөдрөөс өргөөс харах үлдлээ.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй УАШТ-ий хагас шигшээ тоглолтоос эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шатарчин шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Шигшээ тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна