Хойд Солонгосын туршилт амжилтгүй болжээ

2016 оны 1 сарын 29

Устөрөгчийн бөмбөг туршсан мэдээлэл сонссон хойд солонгосчууд.

Фото: Kyodo / Reuters

 

Хойд Солонгос нэгдүгээр сарын 6-нд устөрөгчийн бөмбөг туршихаар оролдсон нь амжилтгүй болсон гэж АНУ дүгнэв. АНУ-ын захиргааны эх сурвалжийн мэдээний дагуу энэ тухай CNN мэдээлжээ. Газрын чичирхийлэлтийн мэдээллийг судалсны дараа тэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Пхеньян туршилтаа, устөрөгчийн бөмбөг дэлбэлэхээр тооцоолж байснаасаа хоёр дахин их гүнд хийсэн байна. Мөн цөмийн төхөөрөмж нь бүрэн хэмжээгээр бэлэн биш байсан бөгөөд Пхеньян устөрөгчийн бөмбөгийн цэнэг гэх мэтийн зарим хэсгийг туршин үзэхээр оролдсон нь амжилттгүй болсон гэж Вашингтон дүгнэв.

 

Харин Хойд Солонгосынхон нэгдүгээр сарын 6-нд устөрөгчийн бөмбөгийг газар дор амжилттай туршлаа гэж мэдээлсэн байдаг Туршилтаа улс орныхоо батлан хамгаалахыг бэхжүүлэх зорилгоор хийсэн гэж тэд мэдэгдсэн билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн туршилтыг буруутгаад хариу арга хэмжээг тогтоосон тогтоол бэлтгэхээр амлаад байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна