Парист коран судар, буутай сэжигтнийг баривчилжээ

2016 оны 1 сарын 29

 

Францын нийслэл Парис хотын Диснейлэндийн ойролцоогоос биедээ хоёр буу, сум, коран судар авч явсан сэжигтэй эрэгтэйг баривчилжээ. Сэжигтэн эрэгтэйг Диснейлэндийн ойролцоох Нью-Йорк зочид буудал руу орох үед металл илрүүлэгч цүнхнээс нь гар буу, сумыг илрүүлсэн аж. Үүний дараа зочид буудлын хамгаалагчид цагдаа дуудаж сэжигтэн эрэгтэйг баривчлуулсан байна. Сэжигтэн нь Европ гаралтай 28 настай гэнэ. Францын цагдаа нар сэжигтэнг террорист халдлага гэхээс илүү гэмт хэргийн сэдэлтэй биедээ буу авч явсан байж магадгүй гэж үзжээ.

 

Түүнчлэн сэжигтний хамсаатан хэмээн сэжиглэн нэг эмэгтэйг түр саатуулсан аж. Цагдаа нар эмэгтэйг сэжигтэнтэй холбоогүй болохыг олж тодруулснаар суллажээ. Энэ хэргийн дараа Парисын Диснейлэнд өчигдөр /I.29/ хаалгаа барьсан байна.

 

 

Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид 130 хүний амийг хөнөөсөн халдлагаас хойш Франц улс аюулгүй байдлын онц байдалд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна