Тэгш, сондгойгоор явна

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Тэгш, сондгойгоор явна

Автомашины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол бямба гарагт, сондгой бол ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа. Маргааш буюу 01 сарын 29-ний бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, 01 сарын 30-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж