Чуулганы хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 1 цаг гаруйгаар хоцорч 10.40 цагийн орчимд эхэллээ. Хуралдаанд нийт 76 гишүүн оролцох ёстойгоос 40 нь иржээ. Тодруулбал, ирц 52.6 хувьд хүрснээр эхлээд байна.

Хуралдаан өчигдөр хэлэлцсэн Ард түмний санал асуулгын тухай хуулийн төслөөр санал хураалаа. Уг төслийг гишүүдийн 90.2 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачилсан бөгөөд УИХ-аар шийдвэр гаргаж чадахгүй байгаа асуудлаар ард түмнээс санал асууж болохоор уг төсөлд тусгасан. Ингэхдээ санал асуулгыг цахимаар, мөн дэлгэрэнгүй асуулт асууж болохоор тус тус заасан юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна