LIVE: С.Цэрэнчимэд Каори Ичотой барилдана

2016 оны 1 сарын 29

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн Олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Тус тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаан болох юм.

Манай улсаас энэ өдөр эрэгтэй 57 кг-ын жинд Ж.Баярхүү, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Хатантуул, Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд П.Орхон, Б.Шоовдор, А.Батцэцэг, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд , 64 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд Т.Түмэнцэцэг нар барилдана.

Энэ өдрийн барилдаанаас хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн барилдаан анхаарал татаж байна. Түүний хувьд эхний тойрогт олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар сугалаа татжээ.

Манай бөхчүүдийн эхний тойргийн оноолт:

Эрэгтэй 57 кг: (35 бөх)

  • Ж.Баярхүү - Ампар Рустам (ОХУ)

Эмэгтэй 53 кг: (17 бөх)

  • Э.Сумьяа - Марина Зуева (Казахстан)
  • Б.Хатантуул - Любовь Сальникова (ОХУ)
  • Д.Отгонцэцэг - Оршуш Стальвира (ОХУ)

Эмэгтэй 58 кг: (13 бөх)

  • П.Орхон - Б.Шоовдор
  • А.Батцэцэг - Э.Гантуяа
  • С.Бямбацэрэн - Анна Шербакова (ОХУ)
  • С.Цэрэнчимэд - К.Ичо (Япон)

Эмэгтэй 60 кг: (8 бөх)

  • О.Оюунтуяа - Елизавета Сорокина (ОХУ)

Эмэгтэй 69 кг: (12 бөх)

  • Т.Түмэнцэцэг - К.Буракова (ОХУ)
  • Ц.Баярзаяа - Эльвира Сыздыкова (Казахстан, II тойрогт) тус тус барилдахаар оноолт таарчээ.

ӨНӨӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛСЭН БӨГӨӨД ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

НЭМЭЛТ: 11.30 цаг:

 

Эмэгтэй 58 кг: (13 бөх)

  • П.Орхон - Б.Шоовдор (11:1-ээр П.Орхон яллаа.)
  • А.Батцэцэг - Э.Гантуяа (Э.Гантуяа оноогоор цэвэр яллаа)
  • С.Бямбацэрэн - Анна Шербакова (ОХУ)
  • С.Цэрэнчимэд - К.Ичо (Япон)

Манай хамгийн олон төлөөлөл оролцож буй энэ жингээс П.Орхон, Э.Гантуяа, Анна Шербакова, К.Ичо нар өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд үлдлээ.

НЭМЭЛТ: 15.30 цаг:

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдаж буй П.Орхон аваргын төлөө Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар үлдээд байна. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялсаар финалд шалгарсан. Энэ жингийн хүрэл медалийн төлөө Э.Гантуяа барилдана. Тэрээр хагас шигшээд Японы К.Ичод ялагдсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. Манай бөх хагас шигшээд ОХУ-ын Любовь Сальниковатай барилдаж, 12:11-ээр дийлдсэн юм.

ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна