Оскарыг хар арьст жүжигчид хөтөлнө

2016 оны 1 сарын 29

Кино урлагийн нэр хүндтэй Оскар наадам энэ жил нэлээн дуулиантай байна. Оскар наадамд сүүлийн хоёр жил хар арьст жүжигчид нэр дэвшин шагнал аваагүй нь зохион байгуулагчид арьс өнгөөр ялгаварласан гэх хардлага, шүүмжлэл дагуулжээ. Ийм шүүмжлэлд өртсөн Оскар наадмын зохион байгуулагчид гурван хөтлөгчийн  хоёрыг нь хар арьст жүжигчин байхаар сонгосон байна. Ирэх хоёрдугаар сарын 28-нд Лос-Анжелест болох Академийн шагнал гардуулах ёслолыг хар арьст инээдмийн жүжигчид болох Кевин Харт, Вупи Голдберг нар Бенисио дель Торогийн хамтаар хөтлөн явуулах гэнэ.

Анх жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Твиттер хуудсандаа энэ талаар “”Оскар”-т өнгөт арьстан хүмүүс л дандаа шагнал авдаг. Харин бидний уран бүтээлч чадварыг олж харах нь ер нь ховор” хэмээн жиргэснээр дуулиан эхэлсэн юм. Түүний жиргээний дараа хар арьст жүжигчид шил даран Оскар наадмыг зохион байгуулагчдад гомдоллож эхэлжээ.

Үүний зэрэгцээ Леонардо ДиКаприо, Жонни Депп нарын алдартай  жүжигчид одоо болтол Оскар аваагүй байгаагаас “царайлаг эрэгтэй жүжигчид” Оскар авдаггүй гэх яриа гарчээ. Академийн шагнал гардуулах наадамд Леонардо ДиКаприо “The Revenant “буюу “Үхлээс амь мултарсан нь” киногоор шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшсэнд “Оскар” авах өндөр найдлага тавьж байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна