“VIP 33” уулзалтаар Туул голын талаар танилцуулав

2016 оны 1 сарын 29

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн санаачлан зохион байгуулж буй “VIP 33” уулзалтын өчигдрийн дугаарт Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн оролцжээ. Тэрээр сав газар гэж юу болох, түүний үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

Монгол улсын нийт газар нутгийг 29 сав газарт хувааж авч үздэг бөгөөд үүний нэг нь Туул голын сав газар юм. Тус сав газар нь Улаанбаатар хотын 7 дүүрэг, 5 аймгийн нийт 37 сумын нутаг дэвсгэрийг хамааруулан, 49774,3 км талбайг эзлэн оршдог байна. Энэхүү сав газрын захиргаа нь БОНХАЖЯ-ны захиалгаар Туул голын эхэнд 100 га талбайд 2 настай шинэс тарьж, ойжуулалт хийсэн бөгөөд голын эрэг дагуу 300 гаруй анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан гэх мэт 2013 оноос эхлэн 30 гаруй байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Туул гол нь Хан хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй Номин голын бэлчир Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс эх аван 717 км газар урсаж Орхон голд цутгадаг ажээ.     

        

Ш.АНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна