Утаа шүүгч маск үнэгүй тараав

2016 оны 1 сарын 29

Монголын залуучуудын холбоо агаарын бохирдол хамгийн ихтэй үе буюу нэгдүгээр сарыг утаа, агаарын бохирдлын эсрэг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан юм. Энэ хүрээнд өнөөдөр “Өглөөний бүтээлч уулзалт” зохион байгуулж, агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт байрладаг дунд сургуулийн сурагчдад маск тараан, сургалт зөвлөгөө өглөө. Мөн утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнд эм, эмнэлгийн мэргэжилтнүүд, хүчилтөрөгчийн коктейль үйлдвэрлэгчид, агаар шүүгч болон цэвэршүүлэгч бүтээгдэхүүн борлуулагчид, зориулалтын утааны маск гээд уушгиа утаанаас хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогчид оролцож байна. Үзэсгэлэнд оролцсоноор утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүн бүрт хүчилтөрөгчийн коктейл болон зориулалтын утааны маск үнэ төлбөргүй тарааж байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна