“Бөхийн баяр” өсвөрийн барилдаанаар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

“Бөхийн баяр” өсвөрийн барилдаанаар эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарийг гаргасан байна. “Бөхийн баяр” цуврал барилдаан хоёрдугаар сарын 5-ны өдөр өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх юм.

Ингээд “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарийг хүргэж байна.

II.05-ны 14.00 цагт

  • Өсвөрийн бөхийн барилдаан (1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд)
  • Нийтийн монгол шандастны барилдаан (2.5-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно)

II.06-ны 14.00 цагт

  • Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэлийг 02.5, 6-ны 10.00 цагаас МБӨ-д хийнэ.)

II.07-ны 14.00 цагт

  • Сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаан  (2.7-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)

II.08-ны 14.00 цагт

  • Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэл 02.8-ны өдрийн 14.00 цагт)

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй байх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж