Байнгын хорооны дараа чуулган хуралдана

2016 оны 1 сарын 29

Яг одоо төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын талаар хэлэлцэж байна. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн шийдвэрлэх сүүлийн хугацаа өнөөдөр тохиож байгаа.  Өргөн баригдсан цагаасаа маргаан дагуулсан эл асуудлыг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд өнгөрсөн өдрүүдэд зөвшилцсөнөөр тодорхой шийдэлд хүрсэн чимээ дуулдаж байгаа ч хараахан эцсийн шийд гараагүй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын асуудлыг шийднэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна