Цагаан сараар долоо хоног амрахгүй гэв

2016 оны 1 сарын 29

Сэтгүүлч:
Улаанбаатар

Цагаан сараар долоо хоног амарна гэсэн мэдээлэл зарим сайтад тавигдсан.  Энэ нь ташаа мэдээлэл аж. Учир нь ажлын өдөрт зохицуулалт хийхээр бол Засгийн газар шийддэг. Засгийн газраас энэ талаар тодруулахад “Тийм шийдвэр гараагүй, ер нь тийм асуудал ч яригдаагүй” гэж хариуллаа. Мөн ажлын өдөрт зохицуулалт хийх үү гэж Хөдөлмөрийн яамнаас тодруулахад "Үгүй хуулийн дагуу амарч ажиллана" гэсэн хариуг өглөө. Тиймээс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Цагаан сарын шинийн 1,2,3 буюу 2 дугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарна. Харин сар шинийн битүүний өдөр буюу  хоёрдугаар сарын 8-ны  даваа гариг, шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт  ажиллах юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна