Утаанаас хамгаалах маск үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Утаанаас хамгаалах маск үйлдвэрлэжээ

Агаарын бохирдлын хамгийн оргил үеийг нэгдүгээр сар хэмээн судалжээ. Иймээс агаарын бохирдлыг оргил үе болсон энэ өдрүүдэд “Уушгиа чөлөөлье” аяныг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоонд агаарын бохирдол, утаанаас хамгаалах хэрэгслийн үзэсгэлэнг өнөөдөр нээжээ. Үзэсгэлэнгийн содон хэрэгсэл нь утаанаас хамгаалах маск байв. Утаанаас хамгаалах маскыг Монголд хэд хэдэн компани гаднаас оруулж ирдэг. Гэхдээ энэ маскыг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж өнгөрсөн оноос худалдаалж эхэлжээ. Утааг 95 хувиар шүүнэ, дээд тал нь 48 цаг зүүх зориулалттай монголд үйлдвэрлэсэн маскыг 1500 төгрөгөөр худалдаж байгаа юм.

Агаарын бохирдол өглөөний 07.00-09.00, оройн 18.00-23.00 цагийн хооронд идэвхиждэг гэх судалгаа гарчээ. Ажил цугларах, тарах үеэр ийнхүү ид утааны цаг эхэлдэг учраас утааны эсрэг маскыг иргэд ихээр сонирхон, худалдан авах болсон байна. Мөн шингэн хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн коктейль, утаагүй зуух, агаарын бохирдлын үед хэрэглэх амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр 19.00 цаг хүртэл гарах юм байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж