Зукербергийн хөрөнгө 6 тэрбумаар нэмэгдэв

2016 оны 1 сарын 29

 

“Facebook” сайтыг үндэслэгч, захирал Марк Зукерберг дэлхийн баячуудын зургадугаарт бичигдэх болжээ. Түүний хөрөнгийн хэмжээ зургаан тэрбум ам.доллараар нэмэгдэж 47.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийнхүү тэрбээр Чарльз болон Дэвид Кох нарыг /хөрөнгийн хэмжээ 45.9 тэрбум ам.доллар/ хөрөнгөөрөө давж гарсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудыг индекс тодруулжээ.

 

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтыг 78 тэрбум ам.долларын хөрөнгөөр Билл Гейтс тэргүүлсэн байна. Түүний араас Амансио Ортега /69.7 тэрбум ам.доллар/, Уаррен Буффет /59.4 тэрбум ам.доллар/, Жефф Безос /55.8 тэрбум ам.доллар/, Карлос Слим /48.6 тэрбум ам.доллар/ хөрөнгөөр жагсчээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна