Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллана

2016 оны 1 сарын 29

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологийн газар, Улаанбаатарын Их сургуультай хамтран “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохирцолцон өнөөдөр талууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд компьютерийн сүлжээний инженер, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшинг тогтоох, чадварыг сайжруулах зорилгоор бодлогын баримт бичгийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын материалыг  хамтран боловсруулж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд хамтран компьютерийн сүлжээ, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулж, оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг компьютерийн сүлжээ, электроник автоматжуулалт, мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх, компьютерийн сүлжээ, электроник автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил, ур чадварын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг 9 чиглэлээр хамтран ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна