«Хаан ширээний тоглоом»: Шинэ тизерүүд

2016 оны 1 сарын 29

“Хаан ширээний тоглоом” олон ангит киноны зургаа дахь улирлын нээлтийн өмнө уран бүтээлчид олон ангит киноны гурван шинэ тизерийг үзүүлжээ.

“Хаан ширээний тоглоом” (Game of Thrones) гэдэг киноны удаан хүлээсэн зургаа дахь улирлын нээлтийг хүлээх хугацаа шүтэн бишрэгчдэд нь өчүүхэн үлджээ. Олон ангит киноны эхний ангийн шоу ирэх дөрөвдүгээр сарын 24-нд эфирээр цацагдах ажээ. Тиймээс киног бүтээгчид олон ангитын шинэ тизерийг үе үе сүлжээнд тавин үзэгчдийн сонирхлыг өдөөж байгаа юм байна.

Зургаа дахь улирлын агуулга нь өмнөхийн адил таавар хэвээр байна. Богинохон 25 секундын видеод Ланнистер, Старк, Таргариен овгийнхны шилтгээн ба сэмлэгдсэн тугийг багтаан дүрсэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна