Фрида Калогийн загварт үзүүлсэн нөлөө

2016 оны 1 сарын 29

Энэ эмэгтэйн бүтээл нь бишрэл, гайхшралын эх сурвалж болдог.

Assouline хэвлэлийн газар Фрида Калогийн шүтэн бишрэгчдэд зориулсан нэгэн номыг Санкт-Петербургт болох үзэсгэлэнгийнх нь өмнө гаргах гэж байна. Зураач эмэгтэй уран бүтээлээрээ төдийгүй хувийн амьдрал, авьяасаараа олны хайрыг татаж чадсан билээ. Тэрбээр Мексикийн хурц тод өнгө аяс, Нью-Йоркийн эрчимд ер бусын зохицолтой нэгэн байсан юм.

Алдартай зураач төдийгүй гайхалтай зоригтой, басхүү дэгжин зураач бүсгүй өөртөө атаархлын харцаас гадна бишрэлтийг төрүүлж чадсан билээ. Энэ их дотоод хүчтэй эмэгтэй бусад зураачид, уран бүтээлчдэд онгодыг нь оруулсаар байгаа. Түүний загварын ертөнцөд үзүүлсэн нөлөөг үгүйсгэх аргагүй. “Frida Kahlo: Fashion As The Art Of Being” гэсэн нэртэй номонд түүний гайхалтай нөлөөллийг нь үзүүлэн гаргажээ. Ертөнц түүний хувьд нэгэн том театр байсан ба тайзнаа тэрээр хамгийн авангард хувцастайгаар гарч амьдралаа өнгөрөөсөн билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна