Facebook улиралд $1,56 тэрбумын ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Facebook улиралд $1,56 тэрбумын ашигтай ажиллажээ

Facebook компани сүүлийн улирлын тайлангаа гаргав. Тус компани 2015 оны IV улиралд $5,8 тэрбумын орлоготой, $1,56 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн ашиг өмнөх оны 700 сая доллараас хоёр дахин өссөн байна. Facebook-ын жилийн нийт орлого хоёр тэрбумаар нэмэгджээ. Мөн өдөр тутмын хэрэглэгчдийн дундаж үзүүлэлт бас өссөн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сүлжээ нь 1,04 тэрбум хэрэглэгчтэй байсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 17 хувиар нэмэгджээ.

Компанийг үндэслэгч Марк Цукерберг бизнес нь цэцэглэсэн сайхан он гэж өнгөрсөн жилийг нэрлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж