Тойргийн мандатыг хуучин хэвээр нь үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

Тойргийн мандатыг хуучин хэвээр нь үлдээлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм.

Үүний дараа Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг эргүүлэн татах тухай саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаж эргүүлэн татлаа. Учир нь байнгын хороо ажлын хэсэг дээр эдгээр хуулийн төслийг хэлэлцээд нэлээд олон санал гарсан учраас гарсан саналыг Засгийн газар харгалзан үзээд хуулийн төслийг дахин боловсруулж оруулж ирэх шийдвэр гаргасан байна.

Ийнхүү өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган өндөрлөв.

Т.ДАВААНЯМ 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж