Тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

2016 оны 1 сарын 30

Сар шинийн баярын өмнөх олны хөл хөдөлгөөнийг зохицуулах, авто замын түгжрэлийг багасгахаар нийслэлээс гаргасан нэгэн шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол бямба гаригт, сондгой бол ням гаригт замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Хотын даргын захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ. Хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүрэгт Саппорагийн уулзвар хүртэл байсныг сунгаж Таван шарын уулзвар хүртэл үргэлжлүүлжээ. Хязгаарлалтын бүсийн зүүн хязгаарыг ч мөн КТМС байсныг Офицерийн тойрог хүртэл сунгажээ. Дээрх бүсэд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа ажээ.

Тиймээс өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм.

Б.ЦЭЛМЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна