Apple компанийн орлого буурчээ

2016 оны 1 сарын 30

 

Эдийн засгийн хямрал Apple корпорацийг тойрсонгүй. Компаний орлого буурч, дэлхий даяар худалдаа нь эрс удааширлаа гэж Reuters агентлаг мэдээлжээ. “Алимын” смартфон анхлан гарсан 2007 оноос хойш ийм зүйл гараагүйг шинжээчид өгүүлж байна.

2016 оны санхүүгийн жилийн эхний улиралд компанийн цэвэр ашиг 1,9 хувиар нэмэгдсэн ч орлого нь өмнөх оны мөн үеэс буурчээ. Компани нь орлогынхоо гуравны хоёрыг гадаад орнуудаас авдаг бөгөөд 2014 оны есдүгээр сарын 100 ам.долларын ашиг нь 2015 оны төгсгөлд 85 болтол буужээ.

Энэ улиралд Apple 50-53 тэрбум ам.долларын орлоготой байна гэж төлөвлөсөн бөгөөд үүнийг жилийн дүнд оруулбал 11 хувийн алдагдалтай байх юм. Мөн компанийн дэлхийн хамгийн үнэтэй гэгдэх хувьцаа нь өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркийн бирж дээр 0,9 хувиар буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна